Иргэний хөдөлгөөний намын 21 аймаг дахь салбар хороод 2024 оны 6 дугаар сарын 15 ны өдрөөс 6 дугаар сарын 17-ны өдрүүдэд Иргэний Бага чуулганаа амжилттай зохион байгууллаа. Иргэний Бага чуулганы хүрээнд орон нутгийн 7 тойргийн намын хороод иргэд сонгогчдыг хамарсан өргөн хүрээтэйгээр чуулганаа эхлүүлж, туг далбуугаа залж, тойргийн нэр дэвшигчдийн батламжийг гардуулж, шинээр элссэн намын гишүүддээ намын батлахаа гардуулсан юм. 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд “МОНГОЛ СОНГОЛТ” уриатай оролцож буй Иргэний хөдөлгөөний намын гишүүд, дэмжигчид тус намын мөрийн хөтөлбөрт дэвшүүлж буй 9 зорилготой танилцаж хүлээж авлаа.
Ийнхүү орон нутгийн 7 тойргийн нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны нээлт эхэлж, нэр дэвшигчид маань намын бодлого чиглэлээ танилцуулж, мөрийн хөтөлбөрөө иргэдэд танилцуулхаар мордлоо. Иргэний Бага чуулганд оролцсон орон нутгийн иргэд сонгогчдын идвэх, дэмжлэгийг харвал Иргэний хөдөлгөөний намын үйл хэрэг, мөрийн хөтөлбөр цаашлаад хэтийн зорилгыг ихээр дэмжиж байгаа нь илэрхий харагдаж байна. Иргэд, сонгогчдын зүгээс олон жил хүлээлт үүсгэж байсан нам нь гарч ирж байгаад талархалтай байгаагаа онцлон хэлж байсан юм. Намын дэмжигч гишүүдийн тоо өдрөөс өдөрт тэлсээр байгаад бид талархалтай байна.