Үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж, 21 аймаг, 9 дүүрэгт улс төрийн үйл ажиллагаагаа идэвхижүүлж, намын хороодоор дамжуулан иргэд сонгогчиддоо хүрч байгаа Иргэний хөдөлгөөний нам энэ удаагийн сонгуульд бүх тойрогт нэр дэвшүүлсэн. Энэ удаагийн сонгуулийн хамгийн олон мандаттай буюу 10 нэр дэвшигчийг их хуралд сонгох Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн тойрогт нэр дэвшигчид Төв аймгийн Зуунмод хотноо иргэдтэй уулзалт хийлээ.
2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид тойрогт ажиллаж, иргэд сонгогчдод намын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааны зарчмаа таниулж, тэдний санаа бодлыг сонсож байна. 34 жилийн турш худал амлалтад хууртаж, урваж шарвасан улс төрийн хий амлагчдад итгэлээ алдсан сонгогчид үндэсний шинэ зарчим, сэргэг бодлогыг таниулж, санал болгож буй Иргэний хөдөлгөөний намыг дэмжиж буйгаа илэрхийлж байна.
УИХ-ын сонгуулийн 5 дугаар тойрог буюу Сэлэнгэ, Дархан Уул, Төв аймагт Иргэний хөдөлгөөний намаас нэр дэвшигчдийн Зуунмод дахь уулзалтын үеэр тус намыг дэмжигчид онолоо үзэж, зарчмаа бүрэн дэмжиж буйгаа илэрхийлж, намын гишүүнээр элсэж, батлахаа гардан авлаа.
Сонгуулийн сурталчилгааны хугацаанд мэдээлэл хязгаарлагдмал хүрэх учир Иргэний хөдөлгөөний намын онол, үзэл санаа, мөрийн хөтөлбөртэй нарийвчлан танилцах хүсэлтэй иргэд сонгогчдыг УБ хот, дүүргүүдэд болон 21 аймгийн сум, багуудад байрлах Иргэний хөдөлгөөний намын хорооны байр, сонгуулийн штабуудын байранд биечлэн ирж танилцах боломжтой.